Виртуал бүсэд тавтай морилно уу.
Монгол Улсын мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих төрийн нэгдсэн цахим платформ.
Виртуалбүсийн үйлчилгээнүүд
Виртуалбүсийн үйлчилгээнүүд
Виртуал бүсэд бүртгүүлэх
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд заасан татварын болон татварын бус дэмжлэгүүдийг авах.
Салбарын мэдээ, мэдээлэл авах
Салбарын шинэ мэдээ мэдээлэл авах
Хууль, эрх зүйн орчны мэдээлэл
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хууль, эрх зүйн баримт бичгүүдийг нэг дороос харах.
Нэг цонхны үйлчилгээ
Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн мэдээллийг харах.
Хөрөнгө оруулалт
Хөрөнгө оруулагчидтай холбогдох, хөрөнгө оруулах
Татварын бус дэмжлэг
Татварын бус дэмжлэг авах хүсэлт гаргах.
Хэн бүртгүүлэх боломжтой вэ?
Бүртгүүлэх хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна.
- 01Монгол Улсад бүртгэлтэй, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх
- 022026 оны 7 сарын 1-ны өдрийн Засгийн газраас баталсан 290-р тогтоол буюу Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалтын дагуу үйл ажиллагаа явуулдаг байх
Бүрдүүлэх материал
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл (ДАН-аас татагдана)
Хуулийн этгээдийн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (НД-7, НД-8 маягт)
Эхлэлтийн баланс эсвэл хамгийн сүүлийн тайлант хугацааны санхүүгийн тайлан (QR кодоор баталгаажсан тайлан байх)
Бизнесийн дэлгэрэнгүй танилцуулга (Монгол хэлээр байх)
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Бүртгэл бүхэлдээ онлайн. ДАН-аар нэвтэрснээр эхэлнэ.
- 01
0-р өдөр
Илгээх
- ДАН системээр нэвтэрч, хуулийн этгээдийн мэдээллээ баталгаажуулна.
- Улсын бүртгэлийн мэдээллийн системд бүртгэлтэй хуулийн этгээдүүдийн мэдээлэл гарч ирэхэд бүртгүүлэх компаниа сонгоно.
- Бүртгэлд шаардлагатай баримт бичиг, мэдээллийг цахим системд оруулж, хавсаргана.
- 02
Ажлын өдрөөр
Хянах
Ажлын алба бүрэн материалыг тогтоосон ажлын өдөрт хянаж, шаардлагатай бол нэмэлт мэдээлэл асууна. Үлдсэн хугацаа порталд харагдана.
- 03
5 хоногт
Дахин илгээх
Материал дутуу бол ажлын 5 хоногт багтаан дахин бүрдүүлж илгээнэ.
- 04
Батлагдсан үед
Гэрээ
Шаардлага хангасан бол Виртуал бүсийн оршин суугчийн гэрээг E-Гэрээ дээр байгуулна.
Түгээмэл асуултууд
Эндээс та виртуал бүсийн талаарх мэдээлэл, бүртгэлийн үйл явц болон үйлчилгээтэй холбоотой асуултын хариултыг нэг дороос авах боломжтой.
Виртуал бүс нь Монгол Улсын мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулагдсан, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд төрөөс үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх платформ юм.
Холбоо барих
Виртуал бүсийн үйл ажиллагаа, үйлчилгээ болон хамтын ажиллагаатай холбоотой асуулт, санал, хүсэлтээ бидэнд илгээнэ үү. Бид ажлын өдрүүдэд хүлээн авч, хариу өгөх болно.

