Үндсэн агуулга руу орох
Виртуал бүс

Танилцуулга

Виртуал бүсийн тухай

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс нь Монгол Улсын мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үндэсний технологийн компаниудын үйл ажиллагааг дэмжих, төрийн үйлчилгээг цахимжуулах зорилготой нэгдсэн цахим орчин юм.

Монгол Улсын Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль болон Засгийн газрын 2025 оны 98 дугаар тогтоолын хүрээнд байгуулагдсан виртуал бүс нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийг бүртгэх, холбогдох хууль тогтоомжид заасан татварын болон татварын бус дэмжлэгт хамруулах үйл ажиллагааг зохион байгуулна.

Виртуал бүс нь мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, нэгдсэн цахим орчноор хүргэх замаар салбарын тогтвортой хөгжил, инновац, өрсөлдөх чадварыг дэмжихэд чиглэнэ.

Виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээд нь холбогдох хууль, журамд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд татварын болон татварын бус дэмжлэгт хамрагдах боломжтой.

Виртуал бүсийн үйл ажиллагааг Виртуал бүсийн ажлын алба зохион байгуулж, бүртгэл, хүсэлт, тайлан, мэдээлэл солилцоо болон холбогдох үйлчилгээг нэгдсэн цахим платформоор дамжуулан хүргэнэ.