Үндсэн агуулга руу орох
Виртуал бүс
Дэлгүүр рүү буцах
И-Гэрээ
Программ хангамж

И-Гэрээ

E-Geree нь тоон гарын үсэг, блокчэйн болон хиймэл оюуны технологид суурилсан, гэрээ, хэлцэл, баримт бичгийг цахимаар үүсгэх, баталгаажуулах,

14 300 000 ₮

Нийлүүлэгч

Смарт контракт монголиа

Виртуал бүсийн оршин суугч

“Смарт Контракт Монголиа” ХХК нь 2024 оноос цахим гэрээ, баримт бичгийн удирдлагын E-Geree платформыг хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлсэн технологийн компани юм. Тус платформ нь тоон гарын үсэг, блокчэйн, хиймэл оюун болон төрийн мэдээллийн системүүдтэй интеграц хийсэн цогц шийдэл бөгөөд өнөөдрийн байдлаар 405,000 гаруй иргэн, 7,360 байгууллага, үүний дотор төрийн 22 гаруй байгууллага ашиглаж байна. Компани нь ISO/IEC 27001:2022 стандартын гэрчилгээтэй бөгөөд цахим гэрээний шийдлээ олон улсын зах зээлд нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.

Тойм

E-Geree (И-Гэрээ) нь “Смарт Контракт Монголиа” ХХК-ийн хөгжүүлж, 2024 оноос хэрэглээнд нэвтрүүлсэн цахим гэрээ, баримт бичгийн удирдлагын цогц платформ юм. Тус систем нь иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудад гэрээ, хэлцэл, баримт бичгийг цахимаар үүсгэх, илгээх, тоон гарын үсгээр баталгаажуулах, блокчэйн технологиор бүрэн бүтэн байдлыг баталгаажуулах, аюулгүй хадгалах, удирдах боломжийг олгодог. Үндсэн боломжууд: Гэрээ, баримт бичиг цахимаар боловсруулах, илгээх, олон талт гарын үсгээр баталгаажуулах Хиймэл оюун ашиглан гэрээ боловсруулах, хянах, орчуулах Төрийн мэдээлэл солилцооны ХУР болон танилт нэвтрэлтийн ДАН системээр мэдээлэл баталгаажуулах Дотоодын тоон гарын үсгийн системүүдтэй интеграц хийх Блокчэйн цагийн тэмдэглэгээ, SHA-256 хэш ашиглан баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулах Гэрээний нэгдсэн сан, хяналт, удирдлага, аудитын бүртгэл API холболтоор байгууллагын ERP, CRM болон бусад системтэй интеграц хийх Зах зээл ба хэрэглээ: E-Geree платформыг 405,000 гаруй иргэн, 7,360 байгууллага, үүний дотор төрийн 22 гаруй байгууллага ашиглаж байна. Нийслэлийн хог хаягдлын үйлчилгээний гэрээ, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гурвалсан гэрээ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын худалдан авалтын гэрээ зэрэг томоохон цахимжуулалтын төслүүдэд нэвтрүүлсэн. Мэдээллийн аюулгүй байдал: E-Geree нь ISO/IEC 27001:2022 стандартын гэрчилгээтэй бөгөөд AES-256 шифрлэлт, TLS 1.2/1.3 хамгаалалттай холболт, SHA-256 хэш баталгаажуулалт, OAuth 2.0, MFA, RBAC, WAF болон аюулгүй байдлын мониторингийн технологийг ашиглан мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хангадаг. Олон улсын хөгжил: E-Geree нь Монгол Улсад амжилттай нэвтэрсэн технологийн шийдлээ олон улсын зах зээлд өргөжүүлж, иргэн, байгууллагуудын хил дамнасан цахим гэрээний хэрэглээг хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. Вэбсайт: https://e-geree.mn/mn/

  • Тоон гарын үсэг, блокчэйн баталгаажуулалт
  • Төрийн системийн интеграц, ISO 27001:2022 мэдээллийн аюулгүй байдал
  • Гэрээний цахим бүрдүүлэлт, олон талт гарын үсэг

Үзүүлэлт

ХувилбарSaaS / Cloud-based
Лицензийн төрөлБэлэн эрх
Лицензийн хугацаа12 сар
ПлатформWindows, macOS, Веб, Android, iOS, Linux
Системийн шаардлагаE-Geree нь үүлэн технологид суурилсан SaaS платформ бөгөөд нэмэлт программ хангамж суулгах шаардлагагүй. Интернэт холболттой компьютер, таблет, гар утаснаас Google Chrome, Safari, Microsoft Edge, Mozilla Firefox зэрэг орчин үеийн вэб хөтчөөр ашиглах боломжтой. Цахим гэрээнд гарын үсэг зурах, иргэний танилт баталгаажуулалт хийхэд холбогдох тоон гарын үсгийн хэрэгсэл, ДАН системийн нэвтрэх эрх шаардлагатай байж болно. API интеграц хийх байгууллагууд техникийн холболтын шаардлагыг хангана.